RSS

Хагас жилийн дараа:)Санаа оноо

Сайн байцгаана уу?Найз нараа
Ямар удаан бичээгүй юм бээ?бараг хагас жил.
Энэ хагас жилд маш их юм болжээ.Монгол яваад, эргэж ирээд, ажил хайгаад, нүүдэл суудал гээд маш завгүй л байлаа..Завгүй гэж шалтаг зааж байгаа боловч зав байсан л даа..Хэсэг хугацаанд юм бодох, бодлоо цэгцлэх хэрэгтэй байсан гэж хэлж болох л юм.
Ойрын үед энд хүйтрээд ханиад томуу салахаа болилоо.Хүү маань нус нь гоожоод байсан чинь дунд чихний үрэвсэл болсон бололтой.Гэхдээ удахгүй эдгэх байхаа гэж найдаж байна.
Хүүхэд гэдэг нээрээ маш хурдан юмаа.Сая л мөлхөж чадахгүй байсан чинь одоо бараг яриад загнаад байдаг болсон.Аль болох зөв хүмүүжүүлэх юмсан гээд янз бүрийн ном уншиж байгаа юм байна.Хүүхдийн хүмүүжил чинь эхийн хэвлийд байхад л бүрэлддэг гэж байгаам даа..ХЭХЭ

Би бодлоо л доо..Нэгэнт би гоо сайханд маш сонирхолтой учраас АРИУКАгийн гоо сайхны булан-Ariuka's beauty column гэж нээвэл яадаг юм болоо гэж!Тэрэндээрээ өөрийн хэрэглэсэн , хэрэглэдэг бүтээгдэхүүн болон уншиж мэдсэнээ хуваалцаж яаж үүрдийн гоо үзэсгэлэнгээ хадгалах талаар бичдэг байвал?

Өмнөх бичлэгүүд дээрээ арьсны тухай болон арьс арчилгааны үндсэн ухагдахууныг танилцуулж байсан бол одоо ямар бүтээгдэхүүн хэрэглэж яаж гоё арьстай болох талаар бичмээр байна л даа...
ТА бүхэн санаа хуваалцаарай.

Хүүхэд гэдсэнд байх үеээ санадаг гэж үнэн боловуу?

Сайн байцгаана уу?Найзуудаа!
Та бүхний ажил амьдрал бүгд сайн биз дээ?
Японд ойрд их халж байна.Нарны хордлого болоод нас барсан хүмүүс ч хэд хэд байна гэнэ.Тиймээс яаралтай эндээс хүүгээ авч явахгүй бол гарч ч чадахгүй юм.

Дараа долоо хоног монгол буцна.Баярлах нь ч хаашаа юм бэ?Нөхөр маань үлдэх болохоор онцгүй л санагдаж байна.За яахав яахав.
Өнөөдөр та бүхэндээ сонирхолтой сэдвээр бичье гэж бодлоо.
Хүүхэд гэдсэнд байх үеээ санадаг гэж үнэн боловуу?Мэдээж та тийм юм гэж байхгүй байлгүй дээ гэж бодож байгаа байх л даа.

Тэгвэл бидэн дунд маш бага ч гэсэн гэдсэнд байх үеэ санадаг хүмүүс байдаг байна.2-3настай хүүхдээс гэдсэн дэх үеэ санаж байна уу гэж асуухад санаж байдаг хүүхдүүд 30хувь орчим байдаг байна.Тиймээс та асуугаад үзэхэд алзахгүй шүү.Харамсалтай нь тэр нас нь өнгөрвөл мартах эсвэл зүүд энэ тэртэй хольж орхидог:)
Та бүхэндээ япон дахь цэцэрлэгийн хүүхдүүдээс цуглуулсан яриаг сонирхуулж байна.

★1.Хүүхдээс чи хаанаас төрсөн юм бэ?Гэж тоглоомоор асуухад хүүхэд:Ээжийн гэдсэнд байсан.Тэгсэн ээж одоо гараад ирээ гэхлээр нь хөл гараа сунгаж байгаад нүxнээс арай гэж гарч ирсэн гэж хариулжээ.

★2.Би байш дээ, их удаан ээжийн гэдсэнд байсан.Ээжийн гэдсэнд жижигхээн өрөө байдагийн, тэрэнд нь би байсан.Тэгээд байнга дуу сонсогддог байсан. гэж хариулав.
Тиймүү, гэж асуухад, охин:Тийн тэгээд улаан бас цагаан өнгийн өрөөнд гоё тухтай байсан гэжээ.

★3.Хүүгээ ярьдаг болохоор нь асууж үзэхэд:Гэдсэнд дотор гоё дулаахан би байнга унтдаг байсан.Гэвч нэг өдөр гэнэт нэг цагаан халаадтай хүн намайг сэрээцэн гэжээ..Ээж нь хагалгаагаар төрсөн учраас гэнэт сэрсэн байх л даа гэж инээж байв.


Гэвч үнэхээр гэдсэн доторхоо санадаг гэдэг нь батлагдаагүй бөгөөд хүүхэд сэтгэлгээгээрээ ярьж байж болох юм.Та заавал асууж үзээрэй.

Зун боллоо,Турах ч цаг боллоо!ТАНьД ЗОРИУЛСАН ДИЕТ

Сайн байцгаана уу?Охид бүсгүйчүүд минь
Энд өчигдрөөс аймаар халж байна.Чийгтэй халуун учраас ууранд орж байгаа юм шиг л байна.
Хүүгээ өдөр авч гардаг маань ч өнгөрөх шиг боллоо.Удахгүй монгол явах юм байна болох байxаа:)

Төрснөөс хойш нэг л арьсны проблемтэй болоод салж өгөхгүй байгаа юм.Аллерги ч юмуу янз бүрийн юм гараад эмч нэг эм өгөөд л алга болчихдог хэрнээ хэсэг хугацааны дараа дахиад л байх юмааа.Монголд очиж салхинд гарч амралтанд амрах юмсан.

Удахгүй зун болох гэж байгаа юм чинь хүүхнүүддээ зориулаад гар доорх материалаар турж болох диетийг танилцуулмаар байна. Энэ бол ТАРАГ・ВИНО ДИЕТ!!!


Тэгвэл тараг, вино турахад яагаад нөлөөлдөг вэ?
Тарагны сүүний хүчлийн бактери, виноний антиоксидант нь баас хаталт, хөгшрөлтийн эсрэг, бие даарах зэрэгт сайнаар нөлөөлдөг байна.Мөн:

★Баас хаталт
★Арьсны элдэв проблем
★Өндөр цусны даралт
★Бие хөрөх
★Өндөр xлостерол
★Сахар
★Яс сийрэлжилт
★Хавдраас сэргийлдэг

Олон эмэгтэйчүүд өтгөн хаталтын зовлонг мэдэх байх гэж бодож байна.Өтгөн хатахад гэдсэнд байдаг хэрэгтэй бактериуд багасаж, өтгөн гарахгүй удсанаар өмхийрч муу бактериуд өсөн үрждэг байна.Муу бактериуд нь хортой элдэв биет, хавдар үүсгэх биет гаргадаг.Тэдгээр нь гэдэсний ханаар гарч цусанд орж бүх биеэр тархаж, биеийн үйл ажиллагааг муутгадаг байна.
Тиймээс өтгөн хатах үед арьсны элдэв проблем бий болж, толгой өвдөж, хуянтаж, нервтнэ.Мөн өтгөн болж гарах ёстой байсан xлостерол хүртэл биенд үлдэж цусан дах xлостерол ихсэнэ.Тэгснээр элдэв өвчин болон таргалалтын үндэс болдог гэж хэлж болно.

Тиймээс эдгээрээс хамгаалахын тулд бифидо бактери болон сүүний хүчлийн бактери зэрэг хэрэгтэй сайн бактериудыг агуулсан тараг хамгийн тохиромжтой .Мөн тараг нь ясны сийрэгжилтээс хамгаалах кальци болон тослогын хэт исэлдэлтийг задлаж өгөх витамин ихээр агуулсан байдаг.

Мөн энэ диетний хамгийн гайхамшигтай нь улаан винонд агуулагдах антиоксидант юм.Антиоксидант нь улаан виноны улаан өнгө гаргадаг профенол гэдэг биет бөгөөд  үл исэлдүүлэх үйлчилгээнд нь байгаа юм.
Бид амьсгалсанаар агаарыг авч байдаг боловч, үүний нэг хэсэг нь биед хортой биет болон хувирдаг .Энэ биет нь биед байгаа өөхтэй нийлснээр бүр хортой бодис болж биеийг исэлдүүлж нэг үгээр хэлбэл зэврүүлж хөгшрүүлдэг.Эдгээрээс салгаж өгөх нь виноны антиоксидант юм.


Хийх ЖОР:

Тараг-100гр
Улаан вино -Том халбагаар 2

1.Тарагаа аяганд хийж, улаан виногоо хийнэ.


2.Бэлэн болсон тараг виногоо холиод  өдөрT 1удаа, хоолны өмнө.

Өдөр НЭГ УДАА ХООЛНЫ ӨМНӨ БАЙХАД хангалттай шүү.

Хайруулын тавганд талх барьж идмээр байна уу?Туршаад үзээрэй.

Сайн байцгаана уу?Охид, бүсгүйчүүдээ!
Та бүхний ажил төрөл сайн биздээ?
Бид хоёр сайн байгаа.Өдөрт салхилаад хүүхдийн тоглоомын өрөө орж найзуудтайгаа жаахан тоглодог юм.Орой аавыгаа ирэхийг хүлээгээд л сууж байдаг даа.

Ойрд жор оруулаагүй болохоор өнөөдөр нэг жор оруулдаг юмуу гэж бодож байна.

Өмнө нь будаа агшаагчинд хэрхэн талх барих тухай бичсэн бол өнөөдөр айл бүрт байдаг хайруулын тавганд хэрхэн талх барих тухай бичмээр байна.Маш амархан болохоор та заавал туршиж үзээрэй :)

Үндсэн Талх Жор
Дээд гурил эсвэл дээдийн дээд гурил-150гр
Дрож-жижиг халбаганы 1/2
Сахар-том халбага 1
Давс жижиг халбага 1/2
сливочны масло 10гр
Дээр нь түрхэх масло-бага хэмжээ

Хийх арга:

★1.Саванд гурил, дрож, сахар, давсаа хийнэ.Давс дрож 2 оо аль болох тусад нь хийж хооронд нь хүргэхгүйгээр хийнэ.

★ 2. 1ээ хольсны дараа 80мл усыг хоёр хувааж хийнэ.


 ★3. Усаа шингэтэл нь базаад наалдамхай байхгуй болтол нь зуурна.


★4.Сайн эвлээгүй байгаа дээр нь маслоо нэмж гуриландаа шингээнэ.

★5Гурилаа модон дээр гаргаж сайн дарж зуурж өгнө.

★6.Гурилаа эвэлтэл нь базна.




1-р хөөлгөлт

★7.Зуурж дууссан гурилаа дээд талыг нь гөлийлгөнө.

★8.дээр нь масло түрхэж тавган дээр тавина.

★9.Дээр нь гялгар уутаар бүтээж өрөөний температурт 40-50мин хөөлгөнө.Зун бол 30-40мин.өвөл бол 60мин орчим.

★10.Гурил 1дахин хөөгөөд, хуурай гурил түрхсэн хуруугаараа дээрээс нь дарахад буцаж гарч ирэхгүй бол болсон байна гэсэн үг.


Ийм болсон байвал болсон гэсэн үг.


2-р хөөлгөлт

★11.Хөөлгөсөн гурилаа модон дээр тавиад гарын алгаар дарж хийг нь гаргана.

★12.Гурилаа 6тэнцүү хуваана.Хутгаар хувааж болноГэхдээ гурилаа гэмтээхгүйгээр дээрээс нь хүчтэй дарж хуваана.

★13.Хуваасан гурилаа захаас нь татаад дээд талыг нь гөлгөх болгож зууван хэлбэртэй болгоно.


★14.Гурилаа хувааж хэлбэрт оруулж байх зуураа хатаагүйн тулд чийгтэй алчуур дээрээс нь тавихаа мартуузай.

★15.14ын гурилаа хайруулын тавгандаа хийж таглаад өрөөны хэмд 30-40мин байлгана.


★16.Гурил чинэ 1дахин хөөвөл ОК!Хөөлгөж байх зуураа байн байн онгойлгож болохгүй.


Шарах:
★17.Хайруулын  тавгаа таглаад маш бага гал дээр 15-20мин хайрна.



★18.Доод тал нь борлосны дараа эргүүлж хайрна.Дахиад 5-7мин бага гал дээр хайрна.

★19.талхаа болсны дараа гаргаад хөргөнө.
Масло, зөгийн бал, бяслаг, варьене гээд дуртай зүйлээ түрхээд идэж болно:)



Маш амархан бөгөөд гар доорх материалаар хийж болох учраас хийж үзээрэй.

Энхрий үрийнхээ арьсыг нарны туяанаас хамгаалцгаая!

Сайн байцгаана уу?Охид , бүсгүйчүүдээ!
Та бүхэн минь сайн сууцгааж байсан биз дээ?Бараг сар илүү таг чиг болсонд уучлаарай.
Нэгэн хэсэг завгүй байсаар бичих зав олдсонгүй гэж хэлж болох боловч яагаад ч юм бичих хүсэл минь байхгүй болчихсон байсан гэж хэлж болохоор байлаа.Үнэхээр хэрэгтэй мэдээлэл хэрэгтэй хүндээ очиж байгаа эсэхдээ эргэлзэж бичихээ больдог ч юм билүү гэж бодож үзлээ.Та бүхний урмыг хугалсанд уучлаарай.Гэвч энэ хэсэг хугацаанд олон хүнээс хүсэлт ирж, найзууд минь асууж урам орлоо.
Аль болох үүнээс хойш өдөр болгон хэрэгтэй мэдээлэл оруулж байх болноо.

Би хүүтэйгээ аав дээрээ ирчихсэн гоё байнаа! Японд дулаахан, борооны улирал эхлээд их чийгтэй л байна.Удахгүй гэхдээ буцаад монголдоо очно.Уг нь уншигчидтайгаа уулзах юмсанТэгж байгаад нэг орой парти зохиовол ямар вэ?Цөмөөрөө фэйсбүүкээр харилцаж байгаад уулзалдахуу юу гэж бодож байна????

Санал хүсэлтээ хэлээрэй найзуудаа.
Өнөөдөр та бүхэндээ нялх үрсээ нарны туяанаас хэрхэн хамгаалах тухай, яагаад хамгаалах хэрэгтэй байдаг тухай бичмээр байна.

Монголчууд бид хүүхдийнхээ арьсыг борлуулна, наранд гаргаж өлчир болгоно гэж ярьдаг.Гэвч тэр үнэхээр зөв гэж үү?Та наранд ямар их хор байдаг тухай, яагаад монголчууд бид харалсан, элдэв сэвхтэй болдог тухай мэдэхүү?

НЯЛХ хүүхдийн арьсыг төрснөөс нь эхлэн арчлах ёстой.
Өмнөх нэг бичлэгтээ бичсэнчлэн хүүхдийн арьс  3нас хүртлээ өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг.Тиймээс нарны туяанд өртөж гэмтэх аюултай.


Нарны хэт яагаан туяанд өртсөнөөр:
★Хуурайшиж, саарьтах
★Дархлаа муудах
★Эсийн геннд өөрчлөлт орох
★Гэмтэл нь ихсэх гэх мэт бидний бодсоноор их аюултай.

Тиймээс, хавраас эхлээд нарны тос түрхэж арчлах хэрэгтэй шүү.

Хүүхдийн арьсанд тохирсон нарны хамгаалалтын тос байдаг.


Хүүхдийн UVарчилгааг марталгүйгээр өдөр болгон хийх хэрэгтэй.Хүүхдийн нарны хамгаалалтын тосыг сонгохдоо SPF-15-20, PA+байхад хангалттай.

Түрхэх газар гэвэл хөл гарт нь эхэлж түрхээд, хүзүү, чих, тэгээд хацар нүүр ил гарах газруудад түрхэх хэрэгтэй.


Дутуу түрхэх юм бол сайн хамгаалж чадахгүй учраас марталгүйгээр сайн түрхэх хэрэгтэй.2-3 цагийн дараа дахин түрхэж шинэчилнэ.


Гэртээ ирсний дараа угааж цэвэрлээд тос түрхээрэй.

Гаднаас орж ирээд нарны тосыг усаар зайлж угааж цэвэрлэнэ.Савангаар угаадаг тос бол үргэлж угаадаг савангаараа угаасанч болно.

Тэгээд , угаасны дараа арьсыг нь арчаад 5МИН дотор лоушн, крем түрхэнэ!!
Хүүхдийн арьс том хүний арьснаас 2 дахин нимгэн бөгөөд усанд орсны дараа 10мин өнгөрөхөд маш хурданаар усаа алдаж хуурайшдаг байна.


Хүүхдийн тос лоушныг түрхэхдээ салфетка наалдах хүртэл ихээр түрхэх хэрэгтэй шүү.

Савны амсар Hээгдсэн байна гэвэл?

 Сайн байцгаана уу?Ээжүүд, охид бүсгүйчүүдээ.
Өнөөдөр цас бороо хаялсан сайхан өдөр байх чинэээ.Уйтгартай ч юмшиг.Өдөржингөө хүүгээ хараад гэртээ байхаар уйдаад байх юмаа.Хурдан харих юмсан.
Ойрд зав гарсангүй олигтой ч юм бичсэнгүй.Хүлцэл өчиж байна шүү.
Өнөөдөр та бүхэндээ зориулаад жирэмсэн үед савны амсар нээгдсэн байна гэвэл яах талаар, хэрхэн өнгөрөөх талаар бичмээр байнаа.


Нэгэн анкетнаас үзвэл жирэмсэн байхдаа савны амсар онгойсон гэж эмчээс хэлэгдсэн тохиолдол нийт жирэмсэн эхчүүдийн бараг дөчөөд хувь нь байдаг байна.Тэгвэл тэр үед ямар арга хэмжээ авах талаар бичмээр байна.

Савны амсар онгойно гэж юу гэсэн үг вэ?
1.савны амсар хаана байдаг вэ?Савны амсар онгойно гэж юу гэсэн үг вэ?
Доорх зургийг байгааг харж байгаа бол саванд дотоод бол гадаад гэсэн хоёр амсар байдаг байна.Энэ хоёр амсар хоёулаа нээгдсэнийг савны амсар нээгдэх гэж хэлнэ.Дотуур үзлэг хийж нэг хуруу,хоёр хуруу гэх мэтээр хэмжиж хэлнэ.Төрөлтийн өмнө амсар хаалттай байх ёстой боловч ямар нэгэн шалтгаанаар онгойх тохиолдол байдаг.Ихэнх тохиолдолд дотоод амсар нээгдээд гадаад амсар нээгдсэнээр савны амсар онгойдог байна.

2.Савны амсар онгойсон үед өөрөө мэдэрдэгүү?
Цус гарах, гэдэс хатуурах, цагаан юм ихсэх, үнэр үнэртэх тохиолдолууд байдаг.Гэвч, гэдэс хатуурах, цагаан юм ихэссэнээ анзаараагүй байж байгаад дотуур үзлэгээр мэдэх нь их байдаг байна.Тиймээс байнгын үзлэгт хамрагдахдаа эмчээс асууж , үзүүлж байх хэрэгтэй.

Жирэмсэн үеийн сав.

Хальс-Гэдсэнд байгаа хүүхэд болон усыг хурээлж байдаг нимгэн хальс.энэ хальс урагдах үед ус гарна.

Дотоод савны амсар-Савны хаалга гэсэн үг.Төрөлтөөс өмнө хаалттай байдаг.Төрөх дөхөх үед бага багаар нээгдэж хүүхэд доошилно.

Савны хоолой-Гадаад болон дотоод амсрын хоорондох зай.3.5-4см байдаг.Энэ уртыг хэмжиж савны амсар нээгдэж буйг мэддэг.

Гадаад савны амсар.-Савны хамгийн гаднах хэсэг.Үтрээгээр хуруугаа оруулж тэмтэрч болох учир дотуур үзлэгээр савны нээгдэж буй болон хүүхэд доошилж буйг мэдэж болно


Дутуу төрөлт:
Өмнө нь бичиж байсанчлан 22-37долоо хоногтойд төрөхийг дутуу төрөх гэдэг.Дутуу төрөх шинж тэмдэг илэрч, хэвтэрийн дэглэм сахиж, эмчилгээгээр хамгаалж чадах тохиолдлууд байдаг.Сав агшиж, савны амсар нээгдсэн бол аюултайг санах хэрэгтэй.

Хамгийн сайн эмчилгээ бол Хэвтэж амрах.
Дутуу төрөх шинж тэмдэг байх юм бол эм уух зэрэг эмчилгээ хийгдэх боловч хамгийн сайн эмчилгээ бол хэвтэж амрах.Савны хоолой богиноссон уу, гаднах савны амсар онгойсон уу,зэрэг мөн жирэмсний долоо хоногоос хамаарч гэртээ хэвтэх шаардлагатай юу, эмнэлэгт хэвтэх шаардлагатайаг эмч хэлэх болно.

Эртнээс хэвтэж амарч байх хэрэгтэй.
Эртнээс цагаан юм болон гэдэсний хатуурал зэрэгээ анзаарч эмчид үзүүлж эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй.Ямар нэгэн шинж тэмдэг гарваас биеэ дааруулахгүйгээр аль болох хэвтэх хэрэгтэй.

Дутуу төрөх шалтгаан гэвэл ихэр, их хэмжээний хөдөлгөөн зэрэг байдагаас гадна ихэнх шалтгаан гэвэл үтрээнээс орсон бактериэс болсон савны хоолой болон савны үрэвсэл байдаг байна.Тиймээс ариун цэврийг сахиж дархлаагаа сайжруулах хэрэгтэй.



♫Энергийн вампир таны хажууд байж магадгүй.

Сайн байцгаана уу?
Та бүхэн энэ амралтын өдрөө сайхан өнгөрөөж байгаа биз дээ?
Дарханд өнөөдөр дулаахан, салхигүй маш сайхан өдөр болж байна.Хүү маань унтаж байгаа болохоор блогоо биччихээд аваад гарнаа.
Маргааш амжвал Улаанбаатар орно доо.
Өнөөдөр та бүхэндээ өөрийн уншсан нэгэн сонирхолтой нийтлэлийг бичмээр санагдлаа.Энэ нийтлэл нь муу энергийн тухай юм.

'Зарим хүмүүстэй харьцахаар өөрийн эрхгүй гутранги бодол төрөх, сэтгэл таагүйтэх, ядрах зэргээр таагүй өөрчлөлт мэдрэгддэгийг та анзаарч байсан уу?


Бусдын сайн сайхан эHергээр тэжээгдэж амьдардаг энергийн вампир тантай ойрхон байна гэсэн үг.Түүнээс өөрийгээ хамгаалахын тулд юуны түрүүнд ямар хүн сөрөг энерги явуулдаг вэ?гэдгийг таньж мэдэхийг хичээгээрэй.

ҮРГЭЛЖ ӨРӨВДҮҮЛЭХ ГЭЖ ЗОВЛОН ЯРьДАГ ХҮН ЭНЕРГИ СОРОГЧ БАЙДАГ.
Ихэнх тохиолдолд хамгийн их өрөвдөж , сонсдог, хайрладаг хүн тань таны эргийг сорж байдаг тал бий.Гэхдээ та өөрийн мэдэлгүй энергээ соруулдагтай ижил тэр хүн ч гэсэн өөрийн мэдэлгүй бусдын энергээр хооллож дадсан байдаг нь харамсалтай.

Таниx шинж тэмдэг гэвэл танил чинь, найз чинь, ойрын хүн чинь байнга л амьдрал хэцүү байна, тийм ч юм бүтэхгүй, ийм ч юм өвдөөд гэх юмуу тийм яриа өрнүүлдэг бол тэгсэн хэрнээ тэр бүх юмыг засаж залруулж сайжруулах гэж оролддоггүй бол таны өмнө энергийн вампир л байна гэсэн үг.Магадгүй та нaрын эргэн тойронд өөрийгөө хамгаалдаг ганц арга нь хүнд зовлон тоочиж, байнга л өөрийгөө өрөвдүүлэх гэдэг хүн байж болно.Эдгээр хүмүүс бол анхаарлын төв байж найз нөхөд ойр дотныхоо хүмүүсээр өрөвдүүлүх тухай л боддог.

ЭСРЭГ УУР АМьСГАЛ ҮҮСГЭ.
Юуны түрүүнд үргэлж инээ.Хэрвээ таньтай өнөөх л бүтэлгүй өрөвдүүлэх гэсэн яриагаа эхлэх гэвэл шуудхан инээмсэглээд яриаг нь бүү дэмжиж , сонс.
Энергийн вампирд танаас илрэх хариу өөрчлөлт, өрөвч, байдал , үгс хэрэгтэй.
Тиймээс 'Амьдрал сайхан байна.Чи яагаад надад өөрөг юм ярьж болохгүй гэж,,өнөөдөр бүтэлгүйтлийг мартая' гэх мэтээр эрс шийдэмгий үгийг нь таслаарай.

БУСДЫН ЗОВЛОНГ СОНССОНООP ТУС БОЛОХГҮЙГ САНААРАЙ.
Хэн нэгэнд туслахыг хүсэж байгаа бол зогсоо зайгүй зовлон ярихыг нь бүү сонсож бай.Үүгээрээ та түүнд туслаж байгаа биш харин энергиэ алдаж байдаг юм.'